images

Хөлбөмбөгийн дасгалжуулагч сая долларын цаг зүүжээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-04-15


   Английн хөлбөмбөгийн “Manchester City” клубийн дасгалжуулагч Х.Гвардиолагийн, Аваргуудын лигийн хагас шигшээд багаа тоглуулж байх үеийнх нь гэрэл зурагт гарсан бугуйн цагны талаар дэлхийн хэвлэлүүд шуугиж байна. Уг зурагт буйгаар Х.Гвардиола Швейцарын “Richard Mille” компанид бүтээсэн, 1.2 сая долларын үнэтэй цаг зүүжээ. Ердөө 50 ширхэг үйлдвэрлэсэн энэ цагийг дэлхийн хамгийн нимгэн механик цаг гэж үздэг бөгөөд оосортойгоо нийлээд 18.83 грамм жинтэй аж. Энэ нь дөрвөн ширхэг бичгийн цаасны жинтэй тэнцэх юм. “Richard Mille” компани анх энэ цагийг газрын теннисний “Их дуулга” тэмцээнд 22 удаа түрүүлсэн домогт тамирчин Рафаэль Надальд зориулан бүтээжээ. Ингэхдээ түүнийг теннис тоглож байхдаа зүүхээр тооцож хийсэн бөгөөд эд анги бүрийг нь хамгийн хөнгөн байлгахыг зорьсон байна. Цагны арыг бал чулуугаар хийсэн нь доргионд тэсвэртэйгээс гадна туйлын нимгэн болжээ. Титанаар хийсэн дотор их биеийг цагны ар, нүүр хоёртой холбохдоо дөрвөн ган утас хэрэглэсний голч нь ердөө 0.35 мм аж. Дэгжин, загварлаг зүйлд дуртайгаараа хэзээнээс алдартай Х.Гвардиола хөлбөмбөгчин байхдаа буюу 1993 онд Испанийн дизайнер Антонио Мирогийн бүтээсэн хувцсыг өмсөн загварын тайзнаа гарч байжээ. 

Гэрэл зургийн эх сурвалж: edition.cnn.com  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.