images

Сансарт тархины цахилгаан бичлэг хийжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-04-15


   Дэлхийн тойрог замд ажиллаж буй Хятадын “Шэньжөү-17” хөлгийн нисгэгчид тархины цахилгаан бичлэг хийж туршсан талаар “Синьхуа” агентлаг мэдээлэв. Хиймэл оюун ухаан бүтээхэд шаардлагатай өгөгдөхүүн гаргаж авах зорилго бүхий энэ туршилтыг олон үе шаттай хийх бөгөөд эхний туршилт ийнхүү амжилттай болжээ. Гурван нисгэгчтэй “Шэньжөү-17” хөлөг 2023 оны 10 дугаар сарын 26-нд хөөрч тойрог замын “Тяньгун” станцад мөн өдрөө холбогдсон юм. Багийн гишүүд мөн оны 12 дугаар сарын 21-нд анх удаа задгай сансарт гарсан билээ. 

Зураг дээр “Шэньжөү-17” хөлгийн нисгэгчид: Жян Шинлин, Тан Хонбо, Тан Шэнжьэ . 

Гэрэл зургийн эх сурвалж. www.en.wikipedia.org

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.