ОХУ-ын Буриадад Бямбын Ринчений цээж баримлыг босгов
Чихэнд чимэгтэй
2024-04-15
ОХУ-ын Буриад улсын Хиагт хотын орон нутгийг судлах музейд Монгол улсын эрдэмтэн зохиолч Бямбын Ринчений цээж баримлыг өнгөрөгч баасан гарагт босгожээ. Хөшөөний нээлтэд ОХУ-ын Буддын шашинтнуудын тэргүүн, 24 дүгээр бандид хамба Дамба Аюшеев нарын хүмүүс оролцсон байна. Их эрдэмтний хөшөө баримлыг ОХУ-д анх 2022 онд, Хиагтын районы Большой Луг буюу монголоор Их нуга хэмээх газар босгосон юм. Буриадад Б.Ринченийг чухам энд мэндэлсэн гэж үздэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.