images

Хятадын гадаад худалдааны хэмжээ 10 их наяд юаньд хүрчээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-04-15


   Хятадын гадаад худалдаа буюу импорт, экспортын нийт хэмжээ түүхэндээ анх удаа 10 их наяд юань давсан талаар тус улсын Гаалийн ерөнхий газрын албаны хүн өнгөрөгч баасан гарагт мэдэгдлээ. Статистик мэдээллийг үзвэл, энэ оны эхний улиралд гадаад худалдааны нийт хэмжээ 10 их наяд 170 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс таван хувиар өсчээ. Үүнд экспорт 5.74 их наяд юань болж 4.9 хувиар, импорт 4.43 их наяд юань болж таван хувиар өссөн байна. Сүүлийн зургаан улиралд Хятадын гадаад худалдаа хамгийн дээд хэмжээнд хүрсэн нь энэ ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.