images

Куба улс Монголд биотехнологийн бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой байна

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-04-12


   Улаанбаатарт суугаа Куба улсын Элчин сайд Хорхэ Феррера өнгөрсөн мягмар гарагт Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэгтэй уулзахдаа Кубын биотехнологийн бүтээгдэхүүнүүдийг Монгол улсад худалдан борлуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн талаар “Prensa Latina агентлаг өнөөдөр мэдээллээ.  Куба улсад биотехнологийн салбарын хөгжил өндөр түвшинд хүрснийг Элчин сайд тэмдэглээд, тус улсад үйлдвэрлэсэн мал амьтны вакцин, био бордоо, хөрсний био нэмэлт, хортон шавж устгагч био хор зэрэг өндөр үр дүнтэй бүтээгдэхүүн Монголын хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, байгаль орчны хамгаалалд ихээхэн хувь нэмэр оруулах бололцоотой хэмээн мэдэгджээ. Тухайлбал, мэрэгч устгах био хор нь бусад амьтан, хүнд сөрөг нөлөө учруулдаггүй, хэрэглэхэд хялбар, байгальд амархан задарч уусдаг зэрэг олон давуу талтайг танилцуулсан байна. Мөн Кубад үйлдвэрлэдэг “Stabilak” хэмээх бэлдмэл нь малын сүүг 20-34 градуст 8-30 цагийн туршид чанарыг нь муутгахгүй буюу гашилгахгүй хадгалдаг байна. Кубын тал эдгээр бүтээгдэхүүнүүдийг Монголд нийлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Куба улсын ерөнхийлөгч Мигэль Диас-Канель ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад энэ оны хоёрдугаар хагаст айлчилна.

Гэрэл зургийн эх сурвалж: "Prensa Latina" агентлаг. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.