images

2024 онд Монголын эдийн засаг 4.1 хувиар өснө

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-04-12


   Азийн хөгжлийн банк бүс нутгийн орнуудын 2024 оны эдийн засгийн өсөлтийн судалгаандаа Монголын эдийн засгийг энэ онд 4.1 хувиар өснө хэмээн тооцоолжээ. Энэ нь 2023 оныхоос буурсан үзүүлэлт бөгөөд өнгөрсөн онд манай эдийн засаг 7 хувиар өссөн юм. “2023 оны Монголын эдийн засгийн эрчимтэй өссөн хандлага цаашид үргэлжлэх боловч байгалийн гамшигт их хэмжээний мал хорогдсон явдал хөдөө аж ахуйн салбарт нөлөөлсөн нь энэ оны өсөлтийг 4.1 хувь хэмээн таамаглахад хүргэж байна” хэмээн Азийн хөгжлийн банкны Монголыг хариуцсан захирал Шэннон Каулин өчигдөр хэлжээ. Харин 2025 онд хөдөө аж ахуйн салбар сэргэж, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэн, үйлчилгээний салбар тэлснээр Монголын эдийн засаг 6 хувиар өснө хэмээн өчигдөр нийтлэгдсэн “Asian Development Outlook” судалгааны тайланд дурдсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.