images

Лото тоглоод 1.3 тэрбум доллар хожжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-04-10


   АНУ-ын Орегон мужийн оршин суугч  “Powerball” лото тоглоомын тасалбар авч таван тоо бөглөөд 1.3 тэрбум доллар хожсон тухай “People” сэтгүүл мэдээлэв. Азтаны нэрийг зарлаагүй бөгөөд тэрбээр хожсон мөнгөө шууд авах бол буюу тэн хагас нь буюу 621 сая доллар хүртэнэ. Харин бүгдийг нь авах хүсэлтэй бол 1.3 тэрбум долларт оногдох татварыг хасаад үлдсэнийг 29 жилд хуваан цувуулж авах юм. Гэхдээ азтанууд мөнгөнийхөө тэн хагасыг суутгуулаад үлдсэнийг шууд авах хувилбарыг сонгодог байна. Энэ удаагийн жэкпот “Powerball”-ын 31 жилийн түүхэнд дөрөв дэх том хожил бол түүхэнд наймдугаарт орж байна. Лото тоглоомын түүхэнд хамгийн их мөнгө хожсон хүн бол Калифорниа мужийн оршин суугч Эдвин Кастро бөгөөд тэрбээр 2022 оны 11 дүгээр сард “Powerball” тоглон зөв тоо бөглөөд 2.04 тэрбум доллар хожсон юм. 

    “Powerball”-ын вэбсайтад мэдээлснээр, энэ тоглоомд мөнгө хожих магадлал 24.9-д нэг байдаг бол жэкпот хожих магадлал 292,2 саяд нэг байдаг гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.