images

10 мянган завь нэг дор цугларчээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-04-08


   Хятадын Жянсу мужийн Тайжоу хотын Шичу нууранд жил бүр болдог завины баяр өнгөрөгч 5-6-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд 10 мянган завьтай 400 гаруй мянган хүн оролцсон нь түүхэн дээд амжилт болжээ. Хятадын уламжлалт Ханш нээх баярын үеэр болдог энэ наадам Мин улсын үеэс хойш буюу 600 гаруй жилийн уламжлалтай бөгөөд луут болон арслант бүжиг, завины уралдаан зэрэг олон төрлийн арга хэмжээ болдог байна.

Гэрэл зургийн эх сурвалж: “Синьхуа” агентлаг

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.