images

Флорида: 14-өөс доош насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд байлгахгүй

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-03-27


   АНУ-ын Флорида мужийн амбан захирагч Рон ДеСантис тус мужид 14-өөс доош насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд орохыг хориглох хуулийн төсөлд гарын үсэг зурлаа. Уг хуульд зааснаар 14-өөс дээш насны хүүхэд сошиал платформд бүртгүүлэхдээ эцэг эхээсээ зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд үүнээс доош насны хүүхдүүд олон нийтийн сүлжээнд хаяг нээхийг бүрмөсөн хоригложээ. 14-өөс доош насны хүүхдүүд хэдийнэ хаяг нээсэн бол үйлчилгээ эрхлэгч компаниуд тэдгээрийг устгах үүрэг хүлээсэн байна. Хэрвээ устгаагүй бол зөрчил гэж үзэх бөгөөд зөрчил бүрд 50 мянган долларын торгууль оногдуулахаар хуульд заажээ. Хууль 2025 оны нэгдүгээр сард хэрэгжиж эхэлнэ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.