images

Цагаанннуур боомтыг АХБ-ны 85 тэрбум төгрөгийн санхүүжилтээр бүрэн шинэчилнэ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-03-26


   Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Баян-Өлгий аймгийн Цагаанннуур боомтыг өргөтгөж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх шийдвэр гарсны дагуу шинээр барих өргөтгөлийн шавыг өнгөрөгч бямба гарагт тавилаа. Азийн хөгжлийн банкны 85 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийх бүтээн байгуулалтын хүрээнд 1288 кв/м талбай бүхий нэг давхар зорчигч тээврийн цогцолбор, 865 кв/м талбайтай хоёр давхар ачаа тээврийн цогцолбор, мөн 38 айлын орон сууц, гурван бүлэгтэй цэцэрлэг, хилийн цэргийн салбарын байр зэрэг 26 барилга, 15 туслах байгууламжийг 17.5 га газарт барихаар төлөвлөжээ. Шинэ цогцолборыг 2026 онд ашиглалтад хүлээн авснаар Цагааннуур боомтын зорчигч болон ачаа тээврийн нэвтрүүлэх хүчин чадал 2-3 дахин нэмэгдэх юм. 2023 онд Цагааннуур боомтоор 93 мянган зорчигч, 32 мянган тээврийн хэрэгсэл гарсан бол 88 мянган зорчигч, 25 мянган тээрийн хэрэгсэл орсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.