Японы ерөнхий сайд Хойд Солонгосын удирдагчтай уулзах хүсэлт тавьжээ
Анд нөхдийн мэдээ
2024-03-26
Японы ерөнхий сайд Фүмио Кишида Ким Жөн Унтай аль болох ойрын хугацаанд биечлэн уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг Пёньян нотоллоо. Хойд Солонгосын төрийн мэдлийн KCNA агентлагийн өчигдөр тараасан мэдээнд Жөн Уны дүү, Солонгосын хөдөлмөрийн намын Суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга Ким Ё Жоны хэлснийг эшилсэн бөгөөд тэрбээр Ф.Кишидаг “тусгай сувгаар энэ хүсэлтийг тавьсан” хэмээжээ. 1970-1980-аад оны Японоос Хойд Солонгост аваачсан иргэдийн асуудлыг сөхөхөөс гадна Пёньяны цөмийн зэвсгийн асуудлыг хөндвөл Япон-Умард Солонгосын харилцаанд дэвшил гарна гэж найдах хэрэггүй хэмээн Ким Ё Жоны хэлснийг KCNA мөн эш татжээ. Японы Засгийн газар энэ талаар ямар нэг тайлбар одоогоор хийгээгүй байна.
Гэрэл зургийн эх сурвалж: AFP
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.