images

Буриад: Долоон иргэн тэрбумээс дээш рублийн орлого олжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-03-26


   ОХУ-ын Буриад улсын Холбооны татварын алба 2023 оны иргэдийн орлого мэдүүлгийн тайланг өнөөдөр нийтлэв. Хуулийн дагуу, иргэд үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл худалдсан, байр түрээслүүлсэн, сугалаа, бооцоот тоглоомд хожиж олсон орлогоо мэдүүлж зургаадугаар сарын 15-ны дотор зохих татвараа төлөх ёстой байдаг. 2022 онд тус улсад 17280 хүн орлогоо мэдүүлж байсан бол энэ жил 14710 болж буурчээ. Сонирхолтой нь 2023 онд Буриадын 188 иргэн 10-100 сая рублийн орлого олсон бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 23-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Өндөр орлоготой иргэдийн хувьд 43 иргэн 100-500 сая, найман иргэн 500 саяас нэг тэрбум, зургаан иргэн 1-10 тэрбум рублийн орлого мэдүүлжээ. Харин нэг иргэн 2023 онд 10 тэрбумаас дээш рублийн орлого олсноо мэдүүлсэн байна.    

Гэрэл зургийн эх сурвалж: baikal-daily.ru
 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.