Хятадын компани Англид зай хураагуурын аварга үйлдвэр барина
Анд нөхдийн мэдээ
2024-03-26
Хятадын “EVE Energy” компани Английн Ковентри хотод зай хураагуурын аварга үйлдвэр барихаар болсон тухай euronews.com өчигдөр мэдээллээ. Уг төсөл хэрэгжсэнээр 6000 ажлын байр бий болох бөгөөд эхний хөрөнгө оруулалт нь 1.2 тэрбум паунд аж. Үйлдвэр баригдвал Английн умард нутгийн Сандерлэнд хотод ажиллаж буй Японы “Nissan” компанийн зай хураагуурын үйлдвэрээс хоёр дахин их хүчин чадалтай байх юм. Автомашины “Jaguar Land Rover” брэндийг эзэмшигч Энэтхэгийн ”Tata Group” корпораци өнгөрөсөн онд Англид зай хураагуурын томоохон үйлдвэр барих санал тавьж байсан бол сүүлийн үед “Microsoft”, “Google” компаниуд Англид олон тэрбум долларын хөрөнгө оруулан аварга том дата төвүүд барихаар төлөвлөж байгаа юм. “Нэгдсэн вант улс гадаадын их хэмжээний хөрөнгө оруулалтыг соронздон татсан хэвээр байна” гэж хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний “AJ Bell” компанийн шинжээч Дэн Көүтсвортын хэлснийг “The Guardian” сонин өчигдрийн дугаартаа эш татжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.