images

Итали: 83 настай эр нисэх буудалд есөн сар амьдарчээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-03-26


   Италийн Болонья хотын “Маркони” нисэх буудалд есөн сар амьдарсан эрд хотын захиргаанаас байранд оруулахаар болжээ. 83 настай Арнальдо уул нь Сицили арлын уугуул бөгөөд Модена мужийн Бастильяд амьдарч байгаад, байрныхаа түрээсийг төлж чадахгүй болсон тул гудамжинд хоног төөрүүлэх болжээ. Гэвч төд удалгүй хүйтэн сэрүүний улирал ирсэн тул ийнхүү Болонья хотод ирж, нисэх буудалд нь амьдрах болсон байна. Нисэх буудлын ажилтнууд түүнд тун хүнлэг хандаж, уутан хөнжил өгөөд зогсохгүй кофе, хоолоор тасалдаггүй байжээ. Мөн өдөр тутмын сонин унших бололцоо олгодог байсан гэнэ. Болонья хотын захиргаа түүний талаар хэвлэлээс мэдэж, туслахаар шийдсэн байна. Арнальдог одоогоор нисэх буудлаас холгүй буурчийн газар түр оруулсан бөгөөд амьдрах байрны асуудлыг нь ойрын хугацаанд шийдэхээ хотын нийгмийн халамжийн албаны дарга амлажээ.

Гэрэл зургийн эх сурвалж: euronews.com

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.