images

“Xiaomi” компани цахилгаан машинаа ямар үнээр худалдах вэ?

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-03-26


   Хятадын “Xiaomi” компани анхны цахилгаан машиныхаа зах зээлд борлуулах үнийг өчигдөр анх удаа зарлалаа. Компанийн ерөнхийлөгч Лэй Цюнийн хэлснээр компани хамгийн хүчтэй, ухаалаг, жолоодоход хялбар машин бүтээх зорилго тавьсан бөгөөд “Xiaomi Speed Ultra 7” хэмээх энэ машины дээд үнэ хагас сая юань байна гэнэ. “Reuters” агентлагийн мэдээлснээр, Хятадын борлуулагч компаниуд эхний ээлжийн машинуудаа хүлээн авч олон нийтэд танилцуулж эхэлжээ. Уг машиныг жолоодох гарын авлага мөн онлайн дэлгүүрүүдэд байршиж эхлээд байна.     

   Хятадын гар утасны зах зээлийн хамгийн том тоглогч төдийгүй дэлхий дахинд бүтээгдэхүүнийхээ борлуулалтаар "Samsung"-ийн дараа хоёрдугаарт ордог “Xiaomi” компани автомашин үйлдвэрлэснээ Испанийн Барселона хотод болсон Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн бага хурлын үеэр хоёрдугаар сарын 28-нд анх танилцуулсан юм. Энэхүү машин нь спорт дизайнтай бөгөөд дөрвөн хаалгатай, цахилгаан хөдөлгүүртэй, 2.78 секундэд 100 км/цаг хурд авах хүчин чадалтай, 101 киловатт/цагийн багтаамж бүхий зай хураагууртай, нэг цэнэглэлтээр 800 км явдаг ажээ. Харин 150 киловатт/цагийн зай хураагуур суулгавал нэг цэнэглэлтээр 1100 км явах бололцоотой хэмээн “Xiaomi” компани зарласан юм.

Гэрэл зургийн эх сурвалж: globallookpress.com

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.