10 баримт: Цоо шинэ Замын-Үүд
10 баримт
2024-03-25
Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөж шинэчлэх төсөл дуусч, боомт өнгөрсөн амралтын өдөр бүрэн ашиглалтад оржээ. Шинэчлэгдсэн Замын-Үүд боомтын тухай 10 баримтыг толилуулж байна.
1. Замын-Үүд боомтыг шинэчлэх бүтээн байгуулалтын ажил 2019 онд эхэлжээ.
2. “Замын-Үүд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төслийг БНХАУ-ын Засгийн газрын 233.5 сая юань, улсын төсвийн 30.35 тэрбум төгрөгийн хөрөнгөөр санхүүжүүлсэн байна.
3. Зорчигч тээврийн хэсэгт шинээр шалган нэвтрүүлэх 9500 ам/метр цогцолбор бүхий барилга байгууламж 30, ачаа тээврийн хэсэгт 28 барилга барьжээ.
4. Мөн инженерийн дэд бүтцийн 2.2 км шугам сүлжээ, цахилгаан хангамжийн 11 км шугам, дэд өртөө, гэрэлтүүлэг, холбоо дохиолол, камержуулалт зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ.
5. Боомтоор өмнө нь цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан бол өнөөдөр 5000 зорчигч, зорчигч тээврийн 500 хэрэгсэл нэвтэрнэ.
6. Өдөрт 20 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай болжээ.
7. Зорчигч, ачаа бараа нэвтрүүлэх хүчин чадал тав дахин нэмэгдсэн.
8. Нийт талбай найм, суудлын автомашин нэвтрүүлэх хүчин чадал долоо, том оврын ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгджээ.
9. “Ухаалаг гарц” систем нэвтрүүлж, хилийн мэргэжлийн хяналтыг гаалийн байгууллагатай нэгтгэснээр давхардал багасаж, хяналт шалгалт хялбар болжээ.
10. Боомтыг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд 24 цагаар ажиллуулна.
Гэрэл зургийн эх сурвалж: www.mongolia.gov.mn
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.