images

Итгэлт хамбын шүтээнд монгол эмээл өргөжээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-03-25


   Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам, гавж Ц.Отгонбаяр ОХУ-ын Буриадын Иволгийн дацанд буй Итгэлт хамбын лагшин шүтээнд монгол эмээл өргөн барьжээ. Монголын уламжлалт соёлыг сэргээн сурталчлах үйлсэд Иволгийн дацангийн гаргаж буй хүчин чармайлтыг хүндэтгэн үзэж буйн тэмдэг болгож ийм бэлэг барьсанаа Ц.Отгонбаяр гавж тайлбарласан байна. 1983-1989 онд Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Шашны дээд сургуульд ОХУ-ын Буддын шашны одоогийн тэргүүн Дамба Аюшеевтэй нэг ангид суралцаж байсан тэрбээр Буриадын санваартан хуврагууд, Иволгийн дацантай олон арван жил нягт хамтран ажиллаж, тус улсад Бурханы шашин, монгол соёл уламжлалыг сэргээн дэлгэрүүлэх үйлсэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Түүний шууд оролцоотойгоор Буриадын нутагт 21 суварга байгуулж, хийд дацангуудад 21 дарь эхийн шүтээн залснаас гадна Итгэлт хамбад зориулсан “Есөн эрдэнийн өргөл” хэмээх шашин соёлын наадмыг тогтмол зохион явуулдаг болсон байна. Буриадын дацангуудад Дашнямын равнай өргөх хурлын дэг жаягийг мөн тэрбээр зохиожээ. Ц.Отгонбаяр 2016 онд ОХУ-ын Буриад улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртсэн байна.              

Гэрэл зургийн эх сурвалж: "Буряад үнэн"    

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.