images

106 настай эмэгтэй төрсөн өдрөө "Диснэйлэнд”-эд тэмдэглэжээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-03-25


   АНУ-ын Флорида мужийн хамгийн өндөр настай хүмүүсийн нэг, 106 настай Магнолиа Жэксон төрсөн өдрөө “Диснэйлэнд”-эд тэмдэглэн мөрөөдлөө биелүүлжээ. Тэрбээр хагас жилийн өмнө хөлбөмбөгийн тэмцээн үзэж байхдаа завсарлагаар Микки Маусын тоглолт хараад, “Диснэйлэнд”-эд очих юмсан хэмээн мөрөөдөх болжээ. Үүнийг нь Флоридагийн “Диснэйлэнд”-ийн удирдлага дуулаад төрсөн өдрөөр нь хүрээлэндээ авчирсан бөгөөд Микки Маусын хэлбэртэй том талбай засан гоёмсгоор чимэглэсэн байна. Талбайд 106 гэсэн тоо дүрсэлсэн агаарын бөмбөлөг хөөргөж “Диснэй”-н баатрууд зөвхөн түүнд зориулж тоглон баярын бялуу, титэм бэлэглэжээ. Улмаар М.Жэксоныг хүрээлэнгээр дагуулж яван бүх тоглоом, үзвэрүүдийг үзүүлсэн гэнэ.   

Гэрэл зургийн эх сурвалж: Bennett Stoops/Walt Disney World

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.