images

Хүний ген суулгасан гахайн бөөрийг хүнд суулгажээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-03-25


   АНУ-ын Массачусетс мужийн “Massachusetts General Hospital” эмнэлэгт генийн инженерчлэлийн аргаар бүтцийг нь өөрчилсөн гахайн бөөрийг хүнд суулгах мэс засал хийсэн нь амжилттай болжээ. 62 настай Ричард Слэйменд хийсэн мэс засал дөрвөн цаг үргэлжилсэн бөгөөд өвчтөний биеийн байдал сайн байгаа аж. Өвчтөн чихрийн шижингээр 2011 оноос хойш өвдөж 2018 он хүртэл диализийн аппаратад байжээ. 2018 онд түүнд донорын бөөр суулгасан боловч таван жилийн дараа ажиллахаа больсон байна. 2023 оноос тэрбээр дахин диализийн аппаратад ордог болсон бөгөөд эмч нар туршилтын мэс засалд орохыг санал болгосонд хүлээж авсан гэнэ. Гахайн бөөрнөөс гурван генийг нь хасч, хүний долоон ген суулгахын зэрэгцээ хүнд аюултай байж болох хэд хэдэн ретровирусыг авч хаях зэргээр 69 өөрчлөлт хийсний эцэст өвчтөнд суулгажээ. Энэ бүх ажиллагааг биотехнологийн “eGenesis” компанид хийж гүйцэтгэсэн байна.

Гэрэл зургийн эх сурвалж: www.massgeneral.org

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.