АНУ-ын шүүгч Монголын шүүхийг цахимжуулахад тусална
Анд нөхдийн мэдээ
2024-03-25
АНУ-ын Аризона мужийн Дээд шүүхийн ерөнхий шүүгч Роберт Брутинэль энэ сарын 24-31-ний өдрүүдэд Монгол улсад айлчилж байна. Тэрбээр Аризона мужийн шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, шүүхийн бие даасан байдлыг төгөлдөржүүлэх, шүүхийн үйл ажиллагааг ил тод болгохын тулд шүүхийн системийг цахимжуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Монголын шүүхийг цахимжуулахад энэ туршлагаа бодитоор хуваалцах зорилготой ажээ. Түүнийг АНУ-ын ЭСЯ, Монголын хуульчдын холбоо хамтран урьжээ. АНУ-ын Холбооны шүүгч Жэймс Уинн 2022 онд Улаанбаатарт айлчилснаас хойш Монголын шүүх засаглалыг бэхжүүлэх чиглэлд хоёр орны хамтын ажиллагаа ихээхэн идэвхжсэн юм. Ноён Р.Брутинэль долоо хоногийн айлчлалынхаа хугацаанд Монголын хуульчдын холбо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Дээд шүүх, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Монгол улсын ерөнхий прокурорын газрын албаны хүмүүстэй уулзахаар төлөвлөжээ.
Гэрэл зургийн эх сурвалж: Matt York/AP Photo
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.