Халдлага болохыг АНУ Москвад сэрэмжлүүлж байжээ
Анд нөхдийн мэдээ
2024-03-25
Москва хотод хүмүүс олноор цугларсан газарт зэвсэгт халдлага үйлдэхээр бэлтгэгдэж байгаа талаар АНУ тухайн үед мэдээлэл авсан тухай Цагаан ордны төлөөлөгч өчигдөр мэдээллээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Эдриен Уотсоны хэлснээр, Америкийн тал уг мэдээллээ Кремльд цаг тухайд нь дамжуулсан байна. Хэдийгээр дайсагнасан харилцаатай байгаа боловч ийм мэдээлэл авсан тохиолдолд нөгөө талдаа заавал мэдэгдэж анхааруулах зарчим хоёр улсын хооронд хэрэгжсээр байгаа юм. “Бид энэ талаар Москвад мэдэгдэхээр барахгүй ОХУ-д байгаа иргэддээ анхааруулга хүргэсэн хэмээн хатагтай Э.Уотсоны хэлснийг “РИА Новости” агентлаг өчигдөр уламжилсан байна. Москвад халдлага үйлдэгдэж магадгүй байгаа талаар АНУ, Их Британийн ЭСЯ-д өнгөрөгч долооны өдөр иргэддээ анхааруулсан бөгөөд АНУ-ын Төрийн департамент ОХУ-д зорчиход тохиолдож болзошгүй аюулын түвшнээ хамгийн дээд буюу дөрөвдүгээр түвшинд шилжүүлсэн байжээ. Улмаар 9-10-ны өдрүүдэд Швед, Канад, Чех, Өмнөд Солонгос, Латви, Герман улсууд ийм анхааруулга гаргасан байна.
Гэрэл зургийн эх сурвалж: "Hindustan Times"
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.