images

10 баримт: Дэлхийн мисс

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-03-14


Энэтхэгийн Мумбай хотод өнгөрсөн 9-ний өдөр “Miss World 2023” тэмцээн дүнгээ гаргаж, Чехийн гоо бүсгүй Кристина Пышкова түрүүлсэн билээ. Түүний тухай сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.  

1. Кристина Пышкова Чех-Польшийн хилийн Тринеч хэмээх жижигхэн хотод 1999 онд төрж, зэргэлдээ нь орших Навси хэмээх 3800 хүнтэй тосгонд үндэстний цөөнх польш айлд өсч торнижээ.

2. Тэрбээр Чехийн Прагын их сургууль болон Австрийн Инсбрукийн их сургуульд эрхзүй, бизнесийн удирдлага хэмээх хоёр өөр мэргэжлээр суралцжээ.  

3. Загварын агентлагийн төлөөлөгч түүнийг 2020 онд Вена хотод болсон концертын үеэр олж харсан бөгөөд долоо хоногийн дараа Братислава хотод очиж гэрээнд гарын үсэг зурснаар загвар өмсөгч болох замд эргэлт буцалтгүй оржээ.  

4. К.Пышкова “Vogue” сэтгүүлд зургаа авхуулснаас гадна Милан, Парис, Дубайн загварын долоо хоногт оролцож, “Unilever” компаниас Азийн зах зээлд гаргадаг LUX шампунийн сурталчилгаанд тоглосон байна. 

5. Тэрбээр 122 орны гоо бүсгүйтэй өрсөлдөж аваргын титмийг хүртсэн.

6. К.Пышкова уран сайхны академид 10 жил суралцсан бөгөөд уран зураг зурдаг, ардын бүжиг бүжиглэдэг, бишгүүр, хийл тоглодгоос гадна багадаа найрал дуунд дуулдаг байжээ.

7. Тэрбээр одоогоос дөрвөн жилийн өмнө Африкийн Танзани улсад сайн дурын ажил хийж, сургуулийн барилга барих ажилд оролцож байжээ.

8. Түүний өндөр 181 см.

9. “Miss World” тэмцээнд түрүүлсэн Чехийн хоёр дахь гоо бүсгүй бөгөөд анх 2006 онд Татьяна Кухаржова энэ титмийг хүртэж байжээ.

10. “Miss World 2023” тэмцээний эцсийн шатанд түүнтэй хамт шалгарч үлдсэн бүсгүйчүүд нь Тринидад ба Тобаго, Ботсвана, Ливаны гоо бүсгүйчүүд байв.

Гэрэл зургийн эх сурвалж: BBC

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.