images

Гал тогоонд 30 жил болсон зураг 123 мянган долларын үнэ хүрчээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-03-14


   Их Британид өчигдөр болсон дуудлага худалдаагаар XIX зууны үеийн Английн алдарт зураач Уильям Тэрнерийн бүтээлийг 96 мянган паунд буюу 123 мянган доллароор борлуулжээ. Сонирхолтой нь, уг зураг Саффолк гүнлигийн нэгэн айлын гал тогооны өрөөнд 30 жил өлгөөтэй байсан гэнэ. Хэмптон корт хэмээх алдартай шилтгээнийг дүрсэлсэн уг зургийг эзэд нь ийм үнэ цэнтэй эд гэдгийг мэдээгүй бөгөөд өнгөрсөн жил гэрийнхээ хог новшноос салахаар болж, хэрэггүй хогшлоо хямдхан худалдсаны дотор уг зураг орсон байна. Зургийг нэг хүн 100 паундаар худалдан авч мөн л гал тогооны өрөөндөө өлгөсөн бөгөөд өнгөрөгч нэгдүгээр сард мэргэжлийн хүн урьж үнэлүүлсэнд байгаль, далайн зургийн их мастер У.Тэрнерийн бүтээл гэдэг нь тодорхой болжээ. Зураач энэ зургийг 21 настайдаа зурсан бөгөөд 30 жил байсан тэр айлд ямар замаар очсон нь тодорхойгүй байна. Леминстер хотод болсон дуудлага худалдаанд дэлхийн 20 гаруй орноос хүмүүс үнэ хаялцсаны эцэст утсаар ярьж оролцсон нэгэн хүн уг зургийг дээрх үнээр авчээ.             

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.