images

"Цэвэрлэгээ” кино Японд гарна

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-03-14


   Монголын “Фантастик продакшн” кино компанийн бүтээл “Zura III: Цэвэрлэгээ” кино Японы Токио, Нагоя хотын кино театрт гарахаар болжээ. Тухайлбал, Токио хотын “United Cinemas Toyosu” театрт гуравдугаар сарын 31-нд хоёр удаа гарах бол Нагоя хотын “Aeon Cinema Wonder” театрт гуравдугаар сарын 29-нд нэг удаа гарах аж. Тасалбарын үнэ 4500 иен бөгөөд энэ нь ердийн япон киноны тасалбараас харьцангуй үнэтэйд тооцогдож байна. Киног дэлгэцнээ япон хадмал орчуулгатайгаар гаргах гэнэ. “Zura III: Цэвэрлэгээ” нь “Фантастик продакшн” компанийн бүтээсэн 17 дахь кино бөгөөд Улаанбаатарын кинотеатруудад энэ сарын 7-нд нээлтээ хийсэн юм. Улмаар нээлтийн эхний дөрөв хоногт 67 мянган хүн үзэж, кино театруудын түүхэн дээд амжилтыг эвдсэн билээ.

Зураг дээр: Токио хотын “United Cinemas Toyosu” театр.

Гэрэл зургийн эх сурвалж: www.wikipedia.org

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.