images

Тэргүүн хамбын санаачилсан аянд 90 сая төгрөгийн хандив цуглажээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-02-29


   Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Жавзандорж өнгөрсөн 20-ны өдөр тус хийдэд “Насны авшиг” хүртээх үеэрээ лам хувраг болон сүсэгтэн олонд хандан өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад хандив өгөхийг уриалан “Малчдадаа тусалъя” тусламжийн аяныг эхлүүлсэн билээ. Гандантэгчэнлин хийд, Нароба институт тэргүүлэн Монголын сүм хийдүүд, Бурханы шашны төрийн бус байгууллагууд, лам хувраг, сүсэгтэн олон уг аянд идэвхтэй оролцож одоогоор 90 гаруй сая төгрөг хандивлаад байна. Хандиваар малын өвс, тэжээл худалдан авч ОБЕГ-тай хамтран өвөлжилт хүндэрсэн аймаг сумдад явуулж байгаа юм. Өчигдрийн байдлаар тус аянаас Хэнтий аймагт 12 тонн хорголжин тэжээл, өвс худалдан авахад зориулан 8 сая төгрөг илгээснийг Гүндүгаварлин хийдийн хамба лам Д.Дамбажамц тэргүүтэй лам нар аймгийн ОБЕГ-т хүлээлгэн өгсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.