images

Ховд хотын Сангийн хэрмийг улсын хамгаалалтад авав

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-02-29


   Улсын хамгаалалтад байдаг Монгол улсын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тоо 12-оор нэмэгдлээ. Соёлын яамны өчигдөр мэдээлснээр эдгээр дурсгалыг эрдэмтэн судлаачид болон тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг есөн байгууллагаас санал авч, аймаг, нийслэлийн түвшинд албан ёсны хамгаалалтад байдаг дурсгалуудаас нэр дэвшүүлсэн бөгөөд зэрэг ахиулан улсын хамгаалалтад авахаар Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн байна. “Улсын хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-ад 197 дурсгал бүртгэлтэй байдаг бол одоо ийнхүү 209 болж байна. Жагсаалтад шинээр орж буй 12 дурсгалыг нэрлэвэл:

1. Архангай аймгийн Батцэнгэл сумын Шивэртийн амны цогцолбор дурсгал

2. Баян-Өлгий аймгийн Алтай сумын Тошингийн амны цогцолбор дурсгал

3. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Бага харгайтын хүн чулуун хөшөө

4. Говь-Алтай аймгийн Тайшир сумын Овооно харын Хүннүгийн язгууртны булш

5. Говь-Алтай аймгийн Чандмань сумын Шаахар толгойн хадны зураг

6. Завхан аймгийн Цагаанчулуут сумын Хяларын өвөлжөөний хадны зураг

7. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Донгойн ширээний цогцолбор дурсгал

8. Төв аймгийн Заамар сумын Хэрмэн дэнжийн балгас

9. Увс аймгийн Өмнөговь сумын Шар булгийн Онцын хадны зураг

10. Ховд аймгийн Жаргалан сумын Сангийн хэрэм

11. Хөвсгөл аймгийн Тариалан сумын Зүлэгтийн голын буган чулуун хөшөөд

12. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Цэнхэрмандалын бичээс эдгээр болно.

Төв аймгийн Заамар сумын Хэрмэн дэнжийн балгас.

 

Завхан аймгийн Цагаанчулуут сумын Хяларын өвөлжөөний хадны зураг.

 

Ховд аймгийн Жаргалант сумын Сангийн хэрэм.

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Бага харгайтын хүн чулуу.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Зочин

    👍👍

    2024-02-29

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.