images

Буриадын сэтгүүлч эмэгтэй Монголын малчдад туслах аян өрнүүлжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-02-28


   ОХУ-ын Буриад улсын төв хэвлэл “Буряад Үнэн” сонины сэтгүүлч, тус сонины орлогч эрхлэгч Норжима Цыбикова зуданд нэрвэгдсэн Монголын малчдад туслах аяныг санаачлан өрнүүлжээ. Түүний уриалгад 80 хүн нэгдэж мөнгө хандивласан бөгөөд Н.Цыбикова Монголд ирж уг мөнгөөр Говь-Сүмбэр аймгаас 75 боодол өвс худалдан авсан байна. Улмаар өвсөө Дундговь аймгийн нэгэн малчин айлд биеэр хүлээлгэн өгчээ. Уг айл зуданд 300 үхрээ алдсанаас гадна 2000 хониноос нь 800 толгой үлдсэн гэнэ. “Монголын малчдад өөр өөрийн бололцоогоор тусална уу. Мал газар дээрээ хэдэн зуугаараа үхэж байна. Ийм зуд Монголд өнгөрсөн зууны 1944 оноос хойш болоогүй. Шилэн зуд, төмөр зуд аль нь ч бай, малд аврал алга. Одоо гуравдугаар сар бүр хатуу болно. Хүн, мал аль алиныг нь бодохоор сэтгэл өвдөж байна” хэмээн Н.Цыбикова Фэйсбүүк хуудсандаа бичжээ.

   “Буряад Үнэн” сонин нь анх “Буряад Монголой үнэн” нэртэйгээр 1921 онд Чита хотод худам монгол бичгээр гарсан юм. 1923 оноос Улаан-Үд хотод хэвлэгдэх болсон бөгөөд 1931-1938 онд латин үсэг, монгол буриад хэлээр, улмаар 1939 оноос кирилл үсгээр гарах болжээ. 1958 онд Буриад Монголын автономит улс Буриадын автономит улс болсноор “Буряад үнэн” нэртэй болж, одоо орос, буриад хоёр хэлээр гарч байна.  

Гэрэл зургийг Норжима Цыбиковагийн Фэйсбүүк хуудаснаас авав. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.