images

Төөрсөн эгч дүү хоёр 81 жилийн дараа уулзжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-02-27


   АНУ-д ихэр эгч дүү хоёр 81 жилийн дараа бие биенээ олж уулзсан тухай “New York Post” сонин мэдээллээ. Эдүгээ 90 настай Маурилия Чавес, Андреа Лопес нар таван настайдаа эцэг эхээ алдсан бөгөөд хамаатнууддаа тус тусдаа үрчлэгджээ. Хамгийн сүүлд тэд арван настай байхдаа уулзсанаасаа хойш бие биенийхээ барааг огт хараагүй байна. Ингэж явсаар 81 жилийн дараа ДНХ-гийн шинжилгээний ачаар нэг нэгнээ олсон төдийгүй холбоо тасарч он удсан ах дүү нартайгаа мөн уулзсан байна. Шинжилгээний хариуны үр дүнд тэд хаана хаана сууж байгааг мэдэлцэж утсаар холбоо барьж байсаар саяхан нүүр нүүрээ харсан гэнэ. Ингэхдээ Невада мужид амьдардаг М.Чавес Колорадод суудаг А.Лопесынд айлчлан ирсэн бөгөөд хамтдаа хэдэн өдөр байж бага насаа дурссан байна. Эгч дүү хоёр цаашид хамтдаа амьдрахаар шийдсэн төдийгүй аль мужид суурьшихаа ярилцаж байгаа гэнэ.      

Гэрэл зургийн эх сурвалж: www.nypost.com

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.