images

Монгол дахь АНУ-ын ЭСЯ-ыг Украины далбаагаар чимэв

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-02-26


   ОХУ Украин улсад халдан довтолсны хоёр жилийн ой өнгөрсөн бямба гарагт тохиосон билээ. Тэгвэл энэ өдөр Улаанбаатар хот дахь АНУ-ын ЭСЯ-ны барилгын нүүрэн талыг Украины далбааны өнгөөр гэрэлтүүлсэн байна. Элчин сайд Р.Буанган энэ талаар “Х”(Хуучнаар “Twitter)-т жиргэхдээ “Оросын бүрэн хэмжээний довтолгоо эхэлснээс хойш Украины баатарлаг ард түмэн тэдний эзлэн түрэмгийллийг хоёр жил сөрөн зогслоо. Энэ амралтын өдрүүдэд АНУ-ын Элчин сайдын яамыг Украины далбааны өнгө гэрэлтүүлэх болно. Slava Ukraini! гэжээ. Энэ өдөр дэлхийн олон орон төр засгийнхаа хэмжээнд Украиныг дэмжиж буйгаа дээрхтэй төстэй байдлаар илэрхийлсэн бөгөөд тухайлбал Английн ерөнхий сайдын өргөөний үүдэнд Украины томоохон далбааг өндөрт мандуулсан бол Италийн парламентын ордныг уг далбааны өнгөөр гэрэлтүүлсэн байна.        

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.