images

Өмнөд Солонгосоос Монгол руу хийж буй нислэгийг нэмэгдүүлэхээр болжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-02-26


   Өмнөд Солонгосын Тээвэр, аялал жуулчлалын яам Монгол улс руу хийх нислэгийн тоог нэмэгдүүлэхээр болсон талаар ”Yonhap” агентлаг өчигдөр мэдээлэв. Хоёр улсын хооронд иргэдийн хийж буй агаарын аяллын эрэлт өсч байгааг харгалзан Монгол руу одоогоор таван нисэх буудлаас нислэг үйлдэж байгааг хоёроор нэмэгдүүлэх болжээ. Үүнд Жэжүгийн олон улсын нисэх буудал ба Ганвон мужийн Янган тойргийн олон улсын нисэх буудал орж байна. Мөн Бусаны ойролцоох Гимхэ нисэх буудлаас долоо хоногт зургаан удаа нисч байгааг ес болгон нэмэгдүүлэхээр Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай тохиролцсоноо Өмнөд Солонгосын албаны хүмүүс мэдээлжээ. Орон нутгаас Монголын чиглэлд нисч буй агаарын хөлгийн зорчигчдын суудлын тоог өмнө нь 200-гаар хязгаарлаж байсан бол энэ хязгаарлалтыг цуцалсан байна. Харин нийт нислэгийн тоон дахь дээд хязгаарыг цуцлах асуудлыг талууд хэлэлцсэн боловч Монголын тал Өмнөд Солонгосын талыг зах зээлд дангаар ноёрхох сонирхолтой байна хэмээн үзсэний улмаас энэ яриа хэлэлцээ үр дүнд хүрээгүй хэмээн ”Yonhap” агентлаг мэдээлжээ. Хоёр улсын хооронд зорчигчдын тоо сүүлийн үед эрс нэмэгдсэн бөгөөд 2021 онд 41 мянга байсан бол 2022 онд 318 мянга, өнгөрсөн жил 653 мянга болж өссөн юм.      

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.