АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга монголоор мэндчилгээ дэвшүүлжээ
Анд нөхдийн мэдээ
2024-02-13
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнгөрөгч шинийн нэгний өдөр Монголын ард түмэнд хандан Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлжээ. “АНУ, Монгол хоёр орон ойр дотно түншүүд бөгөөд манай хоёр орны ард түмний нөхөрлөлийн хэлхээ холбоо гүн бат” хэмээн тэрбээр мэндчилгээндээ дурдсан байна. Хоёр орны найрамдал ирж буй шинэ жилд улам бэхжин гүнзгийрэх үүд хаалга нээлттэй байгаад баяртай байгаагаа Э.Блинкен дурдаад “Сар шинэдээ сайхан шинэлээрэй” хэмээн монголоор мэндчилжээ. Канадын Гадаад хэргийн сайд Мелани Жоли мөн шинийн нэгний өдөр Билгийн тооллоор шинэ жил тэмдэглэж буй үндэстнүүдэд хандан мэндчилгээ дэвшүүлсэн байна. Ингэхдээ англи, франц хэлнээс гадна хятад, вьетнам мөн монгол хэлээр, латин үсгээр “Sar shinedee saihan shineleerei!” хэмээн бичжээ.
Мелани Жолийн мэндчилгээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.