Монгол хүүхэд мутай боксын төрлөөр анх удаа дэлхийн аварга боллоо
Чихэнд чимэгтэй
2024-02-05
Тайландын нийслэл Бангкок хотын “Lumpinee” боксын цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр өндөрлөсөн WBC MuayThai холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчин М.Бямбадорж алтан медаль хүртэж, мутай боксын төлөөр монгол хүүхэд анх удаа дэлхийн аварга боллоо. Монголын “Victory fighting” клубын тамирчин тэрбээр 14-15 насны ангилалд -44 килограммын жинд хүч үзсэн бөгөөд алтан медалийн төлөө Английн тамирчин Жэк Картрайттай тулалдаж шүүгчдийн саналаар ялжээ. Тэмцээнд “Victory fighting” клубын эрэгтэй, эмэгтэй долоон тамирчин оролцсоноос өсвөрийн таван тамирчин шигшээд шалгарсан юм. Өнгөрөгч 2-ны өдөр эхэлж гурван өдөр үргэлжилсэн уг тэмцээнд дэлхийн 58 орны 600 шилдэг тамирчин оролцсон байна.
Гэрэл зургийн эх сурвалж: “Victory Fighting” клубын Фэйсбүүк хуудас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.