images

Илон Маск: Хятад машин дэлхийг эзэлнэ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-01-29


   “Tesla” корпорацийн захирал Илон Маск “Хятадын цахилгаан машин үйлдвэрлэгчдийг тогтоон барихгүй бол дэлхийн зах зээлийг эзэлнэ” хэмээн хэлснийг CNBC телевиз мэдээлэв. Түүний хэлснээр Хятадын компаниуд дотооддоо ихээхэн амжилт олох нь зайлшгүй бөгөөд тэдний эсрэг гаалийн татвар болон худалдааны бусад арга хэмжээг хэрэглэхгүй бол тун удахгүй дэлхийн зах зээлийг бүхэлд нь атгана гэнэ. “Хятадын автомашин үйлдвэрлэгч компаниуд өрсөлдөх чадвараар дэлхийд тэргүүлж байна” хэмээн тэрбээр хэлжээ. CNBC телевизийн мэдээлснээр Хятадын BYD корпораци 2023 онд Европ, Ойрх Дорнод, Зүүн Өмнөд Азийн зах зээлд борлуулалтаа эрчимтэй нэмэгдүүлсэн байна. Мөн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Nio”, “Xpeng” зэрэг стартап компаниуд Европын зах зээлд нэвтэрчээ. Одоогоос нэг жилийн өмнө И.Маск “Хятадын автомашин үйлдвэрлэгч бусдаасаа шаргуу бөгөөд ухаалаг байна” хэмээн хэлж байсан юм.

Зураг дээр: Илон Маск 2023 оны 11 дүгээр сард "The New York Times" сонины зохион байгуулсан бизнесийн лидерүүдийн уулзалт дээр. © Slaven Vlasic | Getty Image 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.