images

М.Цукербэрг Хавайн арал дээр 100 сая доллароор бункер бариулж байна

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-01-25


   Тэрбумтан Марк Цукербэрг Хавайн Кауай арал дахь эдлэндээ өндөр нууцлалын дор томоохон байгууламж бариулж байгаа талаар benzinga.com сайт мэдээллээ. Тансаг зэрэглэлийн сууц, гамшгийн дараа амьдрах орчныг хослуулсан энэ байгууламж газар доороо 470 м/кв талбай бүхий бункертэй бөгөөд энэ нь эрчим хүч, хүнс хангамжийн бие даасан системтэй ажээ. Мөн хоргодох байранд ашигладаг, цементээр дүүргэсэн төмөр хаалгатай аж. Сүүлийн үед Цахиурын хөндийн чинээлэг хүмүүсийн бариулах болсонтой ижил энэ байгууламждаа М.Цукербэрг ойролцоогоор 100 сая доллар зарцуулах бол газрыг нь 170 сая доллароор худалдаж авчээ. 1400 акр хэмжээтэй уг газрыг тэрбээр шууд өөрийнхөө нэрээр биш өөр компанийн нэрээр худалдаж авсан байна.       

   Барилгын ажлыг эхнээс нь ихээхэн нууцлалтайгаар хийж байгаа бөгөөд тэнд ажиллах хүмүүсийг мэдээлэл задруулахгүй байх гэрээнд гарын үсэг зуруулсан гэнэ. Эдлэн газарт бүхэлд нь хэдэн зуун камер суулгасан тул ажил хийж буй хүмүүс байнгын хяналтанд байх аж.

   Бункерээс гадна энд нийтдээ 30 унтлагын өрөө, нойлын өрөө бүхий хоёр харш барих бөгөөд харшууд бункертэй хонгилоор холбоотой байна. Мөн зочдод зориулсан арав гаруй байшинг модон дээр барьж бүгдийг олсон гүүрээр холбох ажээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.