images

Украинд байлдаж буй буриад цэргүүдэд 3000 бууз илгээнэ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-01-25


   ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх Буриад улсын төлөөлөгчийн газарт саяхан нэгэн эмэгтэй ханджээ. Москвад амьдардаг Ирина Дөтлүүр (Дутулур) хэмээх тэр эмэгтэй Украинд байлдаж байгаад шархдан эмнэлэгт хэвтэж байгаа орос цэргүүдэд чихэр жимс, дулаан оймс, буузны жигнүүр өгч буйгаа гардуулсан байна. Тэрбээр Буриадын Закаменский дүүргийн уугуул бөгөөд нутгийнхантайгаа хамтарч цэргийнхэнд дрон авах мөнгө цуглуулсан гэнэ. Мөн нутгийнх нь эмэгтэйчүүд 3000 бууз чимхсэнээ ойрын үед Украинд илгээхээр төлөвлөж буй талаар ярьжээ.

   Үүний өмнө Закаменский дүүргийн Цагаан морин тосгоны иргэд Сар шинийн баярыг тохиолдуулан, нутгаасаа Украинд явсан залуучуудад илгээхээр 1670 бууз чимхсэн билээ. Иргэн Светлана Самбуевагийн санаачлагаар өрнүүлсэн энэ ажилд тосгоныхон олуулаа оролцож дээрх тооны буузыг хоёр өдөр чимхэж дуусгасан гэнэ. “Хүүхдүүд маань нутгийн буузаа идэж урам зориг нь сэргээд гэртээ эсэн мэнд харьж ирэх болтугай” хэмээн С.Самбуевагийн хэлснийг “Буряад үнэн” сонин өчигдрийн дугаартаа эш татсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.