Монгол бөх сурахаар шулуудсан америк эр эхнэр авч Хөххотод суурьшжээ
Анд нөхдийн мэдээ
2024-01-25
Америкийн иргэн хар арьст эр монгол бөхөд дуртай болж, энэ төрлөөр хичээллэхээр эргэлт буцалтгүй шийдээд Өвөр Монголд суурьшжээ. Тэрбээр аавынхаа зааснаар гурван настайгаасаа зодоонтой кино үзсээр тулааны урлагийг сонирхож хичээллэх болсон байна. Улмаар шуай жяо хэмээх хятад бөхөөр хичээллэн томоохон тэмцээнүүдэд 10 удаа түрүүлжээ. Бөхийн спортыг сонирхох сонирхол нь түүнийг 2013 онд Хятад улсад хөтөлснөөр Өвөр Монголд ирж монгол бөхтэй танилцан бөхийн энэ төрлийг онцгойлон сонирхох болов. Монгол бөхөд бусдаас илүү байх ямар нэг шалтгаан байна гэж тэрбээр үзэх болсон бөгөөд монгол хэл сурах, монгол бөхөөр тууштай хичээллэх зорилт тавин нутагтаа буцаад удалгүй Өвөр Монголд эргэн ирж энд байнга амьдрах болжээ. Улмаар хятад бөхийн дасгалжуулагч, улсын 100 гаруй аварга төрүүлсэн С.Соёлт, монгол бөхийн дасгалжуулагч С.Эрдэнэцогт нарын шавь болж сүүлийн таван жил тасралтгүй хичээллэж байгаа ажээ. Мөн хятад эхнэр авч Хөххотод суурьшсан байна. Түүний монгол нэр нь Хангай бөгөөд Хар арьст Хангай гэхээр Өвөр Монголд андахгүй болсон гэнэ.
Эх сурвалж: solongonews.mn
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.