Улаан-Үд: 365 ширхэг буузны шагналтай уралдаан зарлав
Анд нөхдийн мэдээ
2024-01-23
ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотын ус хангамжийн “Водоканал” УҮГ Цагаан сарын баярыг угтаж хэрэглэгчдэдээ зориулан “Аз хийморийн Цагаан сар” уралдаант хөтөлбөрийг зохион байгуулж байна. Өчигдөр эхэлсэн энэхүү урамшуулалт хөтөлбөрт оролцохын тулд ус хэрэглэгч иргэд, аж ахуйн нэгжүүд гар утасны “Водоканал Улан-Удэ” аппликэйшнийг ашиглан хүйтэн усны хэрэглээнийхээ ирэх сарын төлбөрийг урьдчилан төлөх аж. Ингэхдээ өмнөх хугацааны усны төлбөрийн өргүй, төлбөр төлөх хугацаа сунгасны торгуульгүй байх ёстой. Улмаар хөтөлбөрийн ялагчийг санамсаргүй түүврийн аргаар тодруулах бөгөөд нэг жилийн хэрэглээний буузаар урамшуулна. Ингэхдээ нэг өдрийн нэг буузаар бодож нийт 365 ширхэг бууз олгох ажээ. Хөтөлбөр нэг сарын дараа буюу хоёрдугаар сарын 22-нд өндөрлөж ялагчийг тодруулна хэмээн “Буряад үнэн” сонин өчигдрийн дугаартаа мэдээлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.