images

Улаан-Үд хотод “Буряад ном” клуб байгуулагджээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-01-23


   ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үд хотод “Буряад ном” номын клуб нээгджээ.  Эх хэлээрээ ярих, уншиж ойлгоход суралцах хүсэлтэй хүмүүст хэлний орчныг нь бүрдүүлж өгөх зорилготой уг клубыг буряад-монгол бичиг, уламжлалт буриад дүрслэх урлагийн “Титэм-Арт” студиэс байгуулжээ. Клубт ирсэн хүмүүс онигоо, богино бичвэр уншиж орчуулах замаар хичээллэдэг бөгөөд хоорондоо буриад хэлээр харилцдаг байна. Мөн хичээлийн төгсгөлд заавал шагай нааддаг гэнэ. Буриад хэлийг хамгаалан хадгалах үйлсэд олон арван жил зүтгэсэн Баяндалай Аюшеевич Бадагаров клубын үйл ажиллагааг удирддаг бөгөөд тэрбээр буриад хэлийг төгс эзмшсэнээс гадна худам монгол бичиг заадаг байна. Хичээл долоо хоногийн бямба гараг болгонд явагддаг гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.