images

Хятад улс 30 сая машин үйлдвэрлээд 30 саяыг борлуулжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-01-23


   Өнгөрөгч 2023 онд Хятад улсын хэмжээнд 30 сая 161 мянган машин үйлдвэрлэсэн хэмээн тус улсын Автомашин үйлдвэрлэгчдийн холбоо өчигдөр мэдээллээ. Энэ нь өмнөх оныхоос 11.6 хувиар өссөн дүн аж. Мөн үйлдвэрлэсэн нийт машины 30 сая 94 мянгыг борлуулсан бөгөөд энэ нь өмнөх оныхоос 12 хувиар өссөн дүн ажээ. Мөн гадаад зах зээлд 4.91 сая автомашин худалдаж, экспорт 58 хувиар өссөн нь тус улсыг дэлхийн автомашины хамгийн том экспортлогч болох хэтийн төлвийг харуулж байна хэмээн уг мэдээнд дурдсан байна. Хятад улс 2022 онд дэлхийн хоёр дахь том автомашин экспортлогч болсон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.