images

Монгол, Мексикийн найрамдал зузаарсан нь

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2022-11-14


     Монгол улс, Мексик улстай парламентын найрамдлын бүлэг байгуулсан талаар өнгөрсөн бямба гарагт Кубын төрийн мэдлийн “Prensa Latina” агентлаг мэдээллээ. Цахимаар болсон хоёр улсын парламентын төлөөлөгчдийн уулзалтанд Монголын талаас УИХ-ын гишүүн Т.Доржханд, Г.Мөнхцэцэг, Монгол улсаас АНУ-д Мексик улсыг хавсран суугаа Элчин сайд Ө.Батбаяр, Мексикийн талаас Мексик-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Мануэль Гильермо Чапман Морено тэргүүтэй гишүүд оролцжээ. Манай хоёр улс 1975 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2004 оноос парламентын бүлгээ харилцан байгуулсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.