images

10 баримт: Бидний мэдэхгүй кофе

Ж.Ариунгэрэл

10 баримт

2024-01-19


1. Дэлхий дахинд хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн бол газрын тос бөгөөд хоёрдугаарт кофе орно.  

2. Монголд идээний дээжийг эхлээд ахмад настай хүнд барьдаг бол Грек, Туркт кофег яг ингэдэг. Туркт дээр үед эр хүн хуримлахдаа, эхнэрээ насаар нь кофегоор таслахгүй хэмээн амладаг байжээ.   

3. Кофег хамгийн их хэрэглэдэг орнуудын гуравдугаарт Япон ордог бөгөөд япончууд кофег эрүүл мэндэд сайн, арьсыг толигор болгодог гэж үздэг байна.

4. Энэ бүтээгдэхүүний хамгийн том экспортлогч Бразил улс 2001 онд кофены үнэртэй шуудангийн марк гаргаж байв.

5. Кофены өлгий нутаг Этиопт анх кофег уудаг биш иддэг байжээ. Өөрөөр хэлбэл үрийг нь амьтны гаралтай тосонд зуурч иддэг байсан гэнэ.

6. Кофены мод хүнтэй ойролцоо буюу 60-70 жил ургадаг. Анх есөн метр хүртэл өндөр ургадаг байсныг жимсийг нь хураахад амар болгох гэж селекцийн аргаар  гурван метр орчим болгожээ.   

7. Кофег дэлхийн 65 оронд тариалдаг бөгөөд бараг бүгдэд нь гараар хураадаг. Нэг модноос хураасан жимс эцсийн шатандаа дунджаар 500 гр кофе болно.

8. Мексикт кофенд (cinnamon) шанц, Герман, Швейцарт халуун шоколад, Этиопт давс, Мароккод халуун ногоо, Австрид цөцгий хийж уудаг бол Бельгид шоколадаар даруулдаг гэнэ.

9. Италид кофег маш чухал ундаа гэж үздэг учраас үнийг нь төрөөс зохицуулдаг.

10. Францын гүн ухаантан, зохиолч Вольтэр өдөрт 50 аяга кофе уусаар 80 насалжээ.   

Зураг дээр: Кофены газар. Палестин. 1900 он. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.