images

Төрсөн эгч дүүс нэг өдөр Монгол улсын аварга болжээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-01-18


   Өнгөрсөн долоо хоногт болсон чөлөөт бөхийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээний 53 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт Батхуягийн Хулан аваргын төлөөх барилдаанд Токиогийн Олимпын хүрэл медальт Б.Болортуяаг ялж алтан медаль хүртсэн билээ. Тэгвэл түүний төрсөн дүү Б.Анударь 59 кг-ын жинд түрүүлж УАШТ-ий анхны түрүүгээ авсан байна. Ингэснээр төрсөн эгч дүүс нэг өдөр Монгол улсын аварга болсон түүхэн үйл явдал энэ тэмцээний үеэр тохиожээ. Сонирхуулахад Б.Хулан нь одоогоос гурван жилийн өмнө буюу 2021 онд бас нэгэн өвөрмөц үзүүлэлтийн эзэн болж байв. Тухайн үед ОХУ-ын Красноярск хотод болсон Иван Ярыгины “Гран при” тэмцээний 53 кг-ын жинд манай бүсгүйчүүд дараалан алт, мөнгө, хүрэл медаль авахад Б.Хулан дэвжээний эзэн орны бөх, тэр дундаа тэмцээн болж буй Красноярск хотын уугуул Екатерина Вербинаг цэвэр ялснаар хүрэл медалийн болзол хангаж байжээ.   

Гэрэл зургийн эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.