Монголын хамгийн отгон "Про" театрын өглөө

Duuren.Life

Видео мэдээ

2024-01-12


   ОХУ-ын Санкт-Петербург хотын Театр урлагийн академийг төгсөж ирсэн зургаан монгол залуу өнгөрсөн жил Хүүхэлдэйн театр байгуулжээ. Жил ч хүрэхгүй хугацаанд тэд В.Хюгогийн "Инээмтгий хүн" зохиолоор жүжиг тавьж, түүгээрээ "Гэгээн Муза" наадмын дөрвөн номинацид шагнал хүртсэн байна. Жилдээ нэг сонгодог бүтээл толилуулах зорилготой энэ залуус тун удахгүй Германы алдарт үлгэрч Э.Гофманы "Цөмөөхэй"-г П.Чайковскийн хөгжмийн найруулгаар жүжигчлэн тоглох гэнэ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.