Марк Цукербэрг махны чиглэлийн үхэр үржүүлж эхэлжээ
Анд нөхдийн мэдээ
2024-01-10
“Фэйсбүүк”-ийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Марк Цукербэрг шинэ бизнест хөл тавьснаа өчигдөр Instagram хуудсаараа дамжуулан зарлалаа. Түүний бичсэнийг үзвэл тэрхүү бизнес нь үхрийн мах ажээ. М.Цукербэрг Хавай арлын дөрөв дэх том арал болох Кауайд байгуулсан фермдээ шүүслэг, зөөлөн махаараа дэлхийд алдартай Вагюү, Ангус үүлдрийн үхрийг үржүүлж байгаа аж. Эдгээр үхрийг макадамиа хэмээх модны самар, шар айргаар бордсоноор тэрбээр дэлхийн хамгийн амттай үхрийн мах гаргаж авна гэнэ. Нэг үхэр жилдээ 4.5 хүртэл тонн самар идэх тул уг модыг ихээр тариалах ажээ. “Хоёр охин маань мод тарих, өөр бусад амьтан тэжээхэд тусалж байна” хэмээн тэрбээр бичсэн бөгөөд түүний гурван охины хоёр том нь долоо, таван настай, бага нь ирэх гуравдугаар сард ойндоо хүрэх юм. “Миний хийж байсан бизнесүүдээс хамгийн амттай нь энэ” хэмээн М.Цукербэрг Instagram хуудсандаа бичсэн байна.
Хавай арал дахь М.Цукербэргийн фермийн үхрийн мах зоогийн ширээнээ.
М.Цукербэргийн долоон настай охин аавынхаа бизнест тусалж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.