Оросын Буриадаас дэлхийн зургаан аварга төржээ
Анд нөхдийн мэдээ
2024-01-02
ОХУ-ын Буриад улсын спортын салбарынхан өнгөрсөн оныхоо амжилтыг дүгнэснээ өчигдөр олон нийтэд танилцууллаа. Уг танилцуулгад дурдсанаар, 2023 онд тус улсын тамирчид Бүх Оросын болон тив, дэлхийн тэмцээнүүдээс 170 медаль хүртжээ. Үүнээс 12 тамирчин ОХУ-ын аварга, хоёр тамирчин Европын аварга болсон бол дэлхийн аварга зургаа төрсөн байна. Мөн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд хоёр тамирчин түрүүлжээ. 2023 онд Буриадын тамирчид бүс нутгийн, Бүх Оросын болон олон улсын 83 тэмцээнд спортын 64 төрлөөр оролцсон байна.
Зураг дээр: 2023 оны 10 дугаар сард Грекийн Лутраки хотод болсон чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-д барилдаж хүрэл медаль хүртсэн буриад Баяр Очиров. Тэрбээр мөн зургадугаар сард Смоленск хотод болсон Бүх Оросын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.