images

Украинд байлдаж буй буриадуудын амь насыг даатгажээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-12-18


   Оросын Буриадын Улаан-Үд хотын “Тэнгэр” бөөгийн төв өнгөрөгч бямба гарагт  Хоймор ээж онгодод ээлжит тахил өргөжээ. Буриадын бөө нар Хоймор ээж хэмээх онгодыг Лусын хааны охин, буриад түмний элэнц эмэг хэмээн үзэж тахидаг бөгөөд жирэмсэн эхчүүд, эх хүүхдүүдийг хамгаалж, хүүхэдгүй айлд үр хайрладаг хэмээн шүтдэг байна. Тахилгад оролцсон хүмүүс Хоймор ээж онгодод сүү, сүүтэй цай, чихэр жимс, цөцгийн тос өргөж залбирсан хэмээн Буриадын мэдээллийн “Байкал Daily” сайт өчигдөр мэдээлжээ. Украины дайн эхэлснээс хойш “Тэнгэр”  бөөгийн төв тус улсаас байлдаанд оролцож буй буриад цэргүүдийн амь насыг даатгах залбирлыг өдөр бүр үйлддэг болсон бөгөөд энэ удаа ч тэдний амь насыг авран хамгаалахыг гуйн тахил өргөсөн хэмээн “Байкал Daily”-ийн мэдээнд дурдсан байна.     

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.