images

“Бадмаа Шагдар хоёр”-ын Янжмаа байт сурын тэмцээний аварга болжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-12-18


   ОХУ-ын Буриад улсын найруулагч, “Ульгэр” хүүхэлдэйн театрын уран сайхны удирдаач Э.Жалцановын бүтээснээр Монголын үзэгчдийн сайн танил болсон “Бадмаа Шагдар хоёр” цуврал хүүхэлдэйн киноны Бадамын дүрд дуу оруулдаг Янжмаа Буриадын Кижингинский аймагт болсон байт сурын тэмцээнд түрүүлжээ. Албан ёсны нэрээрээ бол “Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаанд амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалд” зориулан зохион байгуулсан энэ тэмцээн Буриад улсын хэмжээнд явагдсан бөгөөд Янжмаа 12-оос доош насны ангилалд нэгдүгээр байр эзэлсэн байна. Найруулагч Э.Жалцановын охин, өдгөө 12 настай Янжмаа байт сураас гадна ушугаар хичээллэж орон нутгийн чанартай хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцжээ. Авьяаслаг гэр бүлийн том охин буюу Янжмаагийн эгч Сарантуяа “Бадмаа Шагдар хоёр” киноны хөгжмийг бүтээснээс гадна аавынхаа найруулсан жүжгүүдийн хөгжмийг мөн зохиодог. Э.Жалцановынх дөрвөн охин, нэг хүүтэй бөгөөд том охин нь хөгжмийн зохиолч, удаах охин нь компьютер графикч бол хүү нь зураач ажээ.    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.