Арьсны хорт хавдрын эсрэг вакциныг хоёр жилийн дотор гарган авна
Анд нөхдийн мэдээ
2023-12-18
Арьсны хорт хавдрын эсрэг вакциныг 2025 он гэхэд гарган авч хэрэглээнд нэвтрүүлнэ хэмээн АНУ-ын Массачусэтс мужийн Кэмбрижэд төвтэй биотехнологийн “Moderna” компанийн захирал Стефан Бансель өчигдөр мэдэгдлээ. Бусад вакцинаас ялгаатай нь энэ вакцин өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна биед хэдийнэ буй хорт хавдрын эсийг устгах үйлчилгээтэй байх ажээ. Хавдрын эсийн эсрэг биеийн дархлааг сайжруулан өвчнийг эмчлэх чадвартай mRNK-4157 хэмээх энэ вакцины клиник туршилт амжилттай болсны дараа “Moderna” компани энэ мэдэгдлийг хийсэн байна. Туршилтад арьсны хорт хавдрын сүүлийн шатанд яваа 147 хүн оролцсон бөгөөд өвчин дахих, өвчтөн нас барах эрсдэл 49 хувиар буурсан гэнэ. Ирэх жил мянга гаруй хүн оролцсон илүү том туршилт явагдсаны үр дүн мөн нааштай гарч, вакциныг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл авах үйл явцыг хурдасгана хэмээн “Moderna” компанийн удирдлага найдаж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.