images

Доха: Хойд Солонгосын 20 настай тамирчин дэлхийн 8 дээд амжилтыг эвдлээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-12-11


   Катарын Доха хотод болж буй хүндийг өргөлтийн “Гран при” тэмцээнд Хойд Солонгосын тамирчин, 20 настай Ри Сүк насанд хүрэгчдийн дэлхийн дээд амжилтыг эвдлээ. Эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд өрсөлдсөн тэрбээр огцом 114, түлхэлттэй 146, нийлбэр дүнгээр 260 кг-ыг өргөж ийнхүү үнэмлэхүй ялалт байгуулсан байна. Ингэснээр тэрбээр Олимпын алтан медальт, дэлхийн дөрвөн удаагийн аварга  Хятадын тамирчин Дэн Вэй 2020 онд зодог тайлахаасаа өмнө буюу одоогоос дөрвөн жилийн өмнө тогтоосон амжилтыг эвджээ. Түүний жинд 13 улсын тамирчин өрсөлдсөн бөгөөд өмнөх дөрвөн оролдлогоороо Ри Сүк залуучуудын дэлхийн долоон дээд амжилтыг эвдсэн байна. Тэрбээр олон улсын тэмцээнд хамгийн сүүлд оролцсон нь цар тахлын өмнө буюу 2019 он бөгөөд тухайн үед Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд 96-122-218 гэсэн амжилт гаргаж байв. Катарын “Гран при” тэмцээний зургаа дахь өдөр буюу өчигдөр Хойд Солонгосын эрэгтэй тамирчин Ри Жон Сон 81 кг-ын жинд алтан медаль хүртсэнээр тус улсын баг нийт долоон жинд аваргалж, тэмцээнийг итгэлтэй хошуучилж байна.       

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.