images

Гараашаас олдсон хүрэл бурхан нэг сая долларын үнэ хүрэв

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-12-11


        АНУ-ын дуудлага худалдааны “DuMouchelles” пүүс Чикаго хотод зохион байгуулсан худалдаагаараа эртний хүрэл бурхныг бараг нэг сая доллар буюу 930 мянган доллароор борлуулжээ. “Antiques and The Arts Weekly” сонины мэдээлснээр XIII-XIV зуун, өөрөөр хэлбэл Сүн эсвэл Юань улсын үед бүтээгдсэн хэмээн шинжээчдийн үзэж буй уг бурхан 80 см өндөр бөгөөд Мичиган мужийн нэгэн айлын гараашт олон жил хэвтсэнийг гэрийн эзэд нь бараг хаях гэж байсан гэнэ. Улмаар мэргэжлийн хүний гарт азаар орсон энэ бурхныг Азийн нэгэн орны урлагийн галерей зориуд ирж дуудлага худалдаанд оролцон худалдаж авсан байна. “DuMouchelles” пүүсийн төлөөлөгч уг орон нь аль орон болохыг мэдээлсэнгүй. Мөн төлөөлөгчийн хэлснээр, уг бурхан энэ жилийн худалдсан хүрэл эдлэлүүдийн дундаас хамгийн өндөр үнэ хүрсэн нь ажээ. Үүнтэй нэг гаралтай байж болох бас нэг хүрэл бурхан одоо Пеннсильванийн их сургуулийн дэргэдэх антропологийн музейд байгаа бөгөөд АНУ-д 1914 онд ирсэн гэнэ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.